CFA шалгалт өгөх нь зүгээр нэг шалгалт давж гарах тухай асуудал биш. Ирээдүйд хөрөнгийн зах зээлд хэрхэн хувь нэмэр оруулахаа тодорхойлох урт хугацааны карьерын шийдвэр юм. ТБСИ-ээс нийтэлдэг CFA цолтон, шалгалтаа давсан цол горилогчдын туршлагаас хуваалцдаг “Talk with CFA Guys”, “How I Passed CFA” зэрэг контентоор нийтлэг хүргэсэн зөвлөмж нь “Зорилготой байгаарай, зорилгоо оновчтой тодорхойлоорой” байсан юм. Иймд энэхүү нийтлэлээр хэрхэн зорилго тавих, түүндээ хэрхэн хүрэх тухайд товчхон зөвлөмж хүргэж байна.

“CFA шалгалтдаа тэнцэх” зорилго дангаараа хангалттай биш.

Сайн зорилго нь “Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх санхүүгийн суурь мэдлэг, аналитик сэтгэлгээ болон мэргэжлийн ёс зүйн хандлагыг төлөвшүүлэхэд” чиглэсэн байдаг.

Шалгалтдаа бэлдэх явцад стресстэх нь их байвал утга учиртай зорилго дутсаны шинж юм.

Яагаад эрт эхлэх нь чухал вэ?

Ялангуяа их сургуулийн оюутнууд CFA-д бэлтгэхэд “хэтэрхий эрт” гэж төсөөлдөг. Гэвч бодит байдалд оюутан байхдаа шалгалтаа өгөх нь хамгийн үр ашигтай.

CFA-ийн ойлголтуудыг их сургуульд заадаг нягтлан бодох бүртгэл, эдийн засаг, статистик, санхүүгийн хичээлүүдтэйгээ шууд холбож суралцах боломжтой. Ингэснээр суралцах үйл явц салангид бус, уялдаа холбоотой болдог. Түүнчлэн ажлын хажуугаар хичээлээ давтах зэрэг цаг хугацааны дарамт харьцангуй бага тул гүехэн цээжлээд өнгөрөх бус, гүн ойлголттой болно.

Эрт шалгалтаа өгсөн оюутнууд карьерын сонголтоо илүү оновчтой хийж эхэлдэг. Дадлага, анхны ажлын байраа илүү тодорхой чиглэл, учир шалтгаантайгаар сонгодог.

Зорилгоо бодит болгох бэлтгэл

Шалгалтаа амжилттай давсан цол горилогчид:

  • Томьёо цээжлэхээс илүү сэдэв бүрийн логик, агуулгыг ойлгохыг зорьдог;
  • Дасгал, бодлогуудыг суралцах хэрэгсэл гэж хардаг тул тестээ алдахаас айдаггүй. Харин ч алдсан тестдээ анализ хийдэг.
  • Ёс зүйг нэмэлт сэдэв бус, заавал дагаж мөрдөх мэргэжлийн дадал гэж ханддаг байна.

Шалгалтад бэлдэх сэтгэлзүй, хандлага бэлэн бол үр дүнтэй суралцах аргаа тодорхойлох хэрэгтэй. Уншиж судлах ном, сурах бичиг ба дасгал ажил, тестийн санг CFA инстиут санал болгодог ч хэрхэн үр дүнтэй суралцахыг заадаггүй. Яг энэ хэсэгт олон хүмүүс төөрөлддөг. Тууштай, үр дүнтэй, сонирхолтой байдлаар суралцъя гэвэл ТБСИ-н CFA I түвшний сургалт хамгийн тохиромжтой.

ТБСИ-н CFA I  түвшний танхимын сургалт

Танхимын сургалтын гол онцлогоос дурдвал:

  • CFA-ийн бүтцийн дагуух хичээлийн хөтөлбөртэй;
  • CFA цолтон, шалгалтаа давсан багш нар онолын мэдлэгийг бодит туршлага, ажлын орчинтой хэрхэн холбогддог жишээгээр баяжуулан тайлбарладаг;
  • Хуваарийн дагуу суралцах тул тууштай, сахилга баттай суралцах боломжтой;
  • Нэмэлтээр бие даан суралцахад шаардлагатай анги танхим, хичээлийн материалаар хангаж, шалгалтаа амжилттай давахад тусалдаг.

Сургалт нийт 5 сар орчим үргэлжилдэг тул эртнээс, хуваарийн дагуу тууштай суралцах давуу тал олгодог. ТБСИ-н хамгийн ойрын элсэлт 2-р сарын 2 дахь долоо хоногт эхэлнэ. 8, 11-р сард шалгалт өгөхөөр төлөвлөж буй хүмүүст хамгийн тохиромжтой. Тун удахгүй элсэлтийн бүртгэлийн форм нээгдэх тул мэдээлэлтэй ойр байгаарай 🙂

Нийтлэгчийн зүгээс:

CFA цолтон, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн болох зорилгоо тодорхойлоод, түүндээ хүрэх алхам хийгээд эхэлсэн л бол “бодит болох” нь гарцаагүй. Шинэ ондоо зорилгоо биелүүлэх чухал алхмаа эхлүүлээрэй. Танд амжилт хүсье.

    Discover more from Institute of Continuing Education an Research

    Subscribe now to keep reading and get access to the full archive.

    Continue reading