Ажил, хичээл, шалгалтын бэлтгэл гэсээр өдөр хоног урсан өнгөрч, шалгалтын өдөр ойртжээ. Жижиг алдаанаас болж олон өдрийн хичээл зүтгэлээ баллаж орхивол тун харамсалтай. Иймд CFA I түвшний шалгалтад очихын өмнө цаг, авч очих ёстой зүйлсээ сайтар шалгаж, төлөвлөх нь чухал. Дараах зөвлөмжийн дагуу гол анхаарах зүйлсээ бэлдэж шалгалтдаа очоорой.

    Шалгалтын өдрийн төлөвлөлт

    • Хуваарьт цагаасаа 30 минутын өмнө шалгалт авах байранд очоорой. Хэрэв хоцорвол шалгалтад оруулахгүй байж болзошгүй.
    • Хувийн эд хэрэгслээ гэртээ, машиндаа эсвэл шалгалтын байранд байрлах локерт үлдээгээрэй.
    • Шалгалт зохион байгуулагчдын зааварчилгааг анхааралтай сонсоорой.
    • Шалгалт эхлэхийн өмнө ба дуусах хүртэлх хугацааг хүснэгтэд харуулав.

    Нэлээд урт хугацаанд шалгалтын процесс үргэлжлэх тул хоёр хэсгийнхээ дундуур завсарлага аваарай. Энэ цагийг ашиглан агаарт гарах эсвэл шоколад зэрэг амттан идэж толгойгоо сэргээгээрэй.

    Шалгалтад авчрах зүйлс

    Зайлшгүй шаардлагатай зүйлс:

    • Хүчинтэй гадаад паспорт
    • Зөвшөөрөгдсөн тооны машин (1. Texas Instrument BA II Plus, 2. Hewlett Packard 12C)
    • Үсний боолт (хэрэв урт үстэй бол), гэхдээ хэт том чимэглэлгүй байх хэрэгтэй. Мөн ээмэг, зүүлт зэрэг гоёл чимэглэлээ цүнхэндээ орхисон нь дээр.

      Нэмэлтээр авчирч болох зүйлс:

      • Хувцас (Өөрийн тав тухад нийцүүлээрэй.)
      • Уух, идэх зүйлс (30 минутын завсарлагаагаар хэрэглэх, шалгалтын өрөө рүү авч явахыг хориглодог.)
      • Гоёл чимэглэлийн хайрцаг (Том хэмжээтэй ээмэг, бөгж, зүүлт зэргийг хориглож болно.)
      • Бусад зөвшөөрөгдөх хувийн эд зүйлс

      Илүү дэлгэрэнгүй мэдээллийн CFA Институтыг “Exam day guide”-с орж уншаарай. 

      Нийтлэгчийн зүгээс:

      Миний хувьд авч явах шаардлагатай зүйлсээ шалгалтын өмнөх орой бэлдээд унтдаг. Өглөө унтчих вий гээд нэг нэг минутын зайтайгаар сэрүүлгээ тавьдаг. Ингэж шалгалтдаа бэлтгэлтэй очсоноор сэтгэл санаа тайвширна. Мэдээж шалгалтын өмнө их сандарна. Гэхдээ энэ хүртэл тасралтгүй суралцан, хичээсэн өөртөө “Би чадна аа” гэж хэлээд, итгэлтэйгээр шалгалтаа өгөөрэй. Амжилт хүсье бас тэвэрье <3.

      Discover more from Institute of Continuing Education an Research

      Subscribe now to keep reading and get access to the full archive.

      Continue reading