CFA® I ТҮВШНИЙ ЖИШИГ ШАЛГАЛТ
CFA I түвшний жишиг шалгалт нь жинхэнэ шалгалттай яг ижил 180 тест, нийт 5 цаг үргэлжлэх шалгалт юм.
Шалгалтад тэнцэхийн тулд хамгийн багадаа 2-4 жишиг шалгалт өгөхийг зөвлөдөг. CFA институтээс шалгалтад бүртгүүлсэн цол горилогчдод стандарт 2 бүтэн (4 хэсэгтэй) жишиг шалгалт үнэгүй нээгдэнэ. Нэмэлтээр жишиг шалгалтын багц (5 шалгалт) худалдаж авах бол 299$ төлдөг.
Тасралтгүй Боловсрол Судалгааны Институтээс CFA Институтын албан ёсны нэмэлт 2 бүтэн жишиг шалгалтыг улиралд бүр тогтмол зохион байгуулдаг. Мөн дараах нэмэлт давуу талыг санал болгож байна.
1. Танхимаар, хянагч багштай зохион байгуулалт
2. Шалгалтын гүйцэтгэлийг сэдэв бүрээр үнэлж илгээнэ
3. Асуулт бүрийн зөв хариулт, нэмэлт тайлбар PDF файлаар олгоно
4. Жишиг шалгалтын агуулгаар 2+ цаг давтлага хичээл танхимаар орно.
1 бүтэн жишиг шалгалтын төлбөр: 100’000₮
Жишиг шалгалтын үнэгүй хувилбар нь нийт 135 минут үргэлжлэх, 10 сэдвийн 90 тест байна.
Тестээ бөглөж дуусаад “submit” дарсны дараа зөв хариулт болон тайлбар бий.
Энд дарж жишиг шалгалтаа туршаарай.
Шалгалт өгөх эсэхээ шийдэх, эсвэл бэлтгэлд тань нэмэр болно гэж найдаж байна.
Танд амжилт хүсье!
26/02-р сарын жишиг шалгалтын бүртгэл
| Жишиг шалгалт |
2 хэсэг, 180 асуулт |
| Хугацаа: | 135 минут x2 |
| Материал: | Сэдэв бүрийн үнэлгээ, зөв хариулт |
| Танхимын давтлага: | 3+ цаг |